Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.07.25. 23:43 204 0

Завхан аймгийн Улиастай сумын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Завхан аймгийн Улиастай суманд өнөөдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ.

Тодруулбал, Улиастай сумын иргэн 39 настай Д нь долоо хоногийн өмнө тарваганы мах худалдан авч гэр бүлээрээ боодогхийж идсэн гэх өгүүлэмжтэй, халуурсан, булчин, толгой өвдсөн шинж тэмдэгтэй байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

  • Нэгдүгээр хавьтлын 9 хүнийг Цагдаагийн байгууллага гэрийн тусгаарлалт, хяналтад авах
  • Зоонозын өвчин судлалын төв нэг, хоёрдугаар хавьтлыг тогтоох, шинжилгээ хийх, хяналтад авах ажлыг яаралтай зохион байгуулах
  • Онцгой байдлын Ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу Улиастай сумаас орох, гарах хяналтын найман цэг дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны долдугаар сарын 25-ны өдрийн 21:00 цагаас тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэрийг тус тус гаргалаа.

Сэжигтэй тохиолдлоос өнөөдөр 15:00 цагт шинжилгээ авсан бөгөөд эхний хариу 48 цагийн дараа гарна хэмээн Завхан аймгийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

0 сэтгэгдэл байна.