Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.07.26. 12:20 254 0

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Европоос 260 иргэн ирнэ

Өнөө өглөө Улаанбаатар Франкфурт чиглэлд тусгай үүргийн онгоц ниссэн. Тус тусгай үүргийн нислэгээр Европт буй 260 иргэнээ татан авна. 

Энэ сард нийт 15 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу ийнхүү Европт буй иргэдийг татан авах юм. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг энэ оны нэгдүгээр сарын 28-наас эхлэн зохион байгуулж, одоогийн байдлаар 14371 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан авсан хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн.

0 сэтгэгдэл байна.