Онцлох мэдээ / Дэлхий дахинд
22
2020.07.27. 09:18 256 0

Хойд Солонгост КОВИД-19 анхны сэжигтэй тохиолдол гарлаа

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсад коронавирусын халдварын анхны сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэл гарсан даруйд Кэсон хотыг хааж, тус хотын дүүргүүдийг тусгаарлах үүрэг өгчээ.

Хойд Солонгосын мэдээллийн төв агентлагийн (KCNA) мэдээлснээр, Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчоо онц хурал зарлаж, сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн Кэсон хотын нөхцөл байдлыг хэлэлцсэн байна. Тухайн бүсэд онц байдлын дээд түвшний дэглэмийг мөн тогтоожээ.

БНАСАУ ням гарагт коронавирусын халдварын анхны сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэв. КОВИД-19 халдварын сэжигтэй хүн энэ сарын 19-ны өдөр хоёр Солонгосын хилийн тусгаарлах шугамыг хууль бусаар давжээ. Түүнээс авсан шинжилгээний хариу тодорхойгүй гарчээ. Түүнийг тусгаарлаад байгаа бөгөөд хавьтагч нарыг нь тогтоохоор ажиллаж байгаа аж. Шинжилгээний дүн батлагдсан тохиолдолд энэ нь БНАСАУ-д бүртгэгдсэн анхны тохиолдолд болох юм.

0 сэтгэгдэл байна.