Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.07.27. 11:02 139 0

"Дарь-Эхийн гудамж"-ны замыг өнөөдрөөс хааж засварын ажил хийнэ

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 2 дугаар хороонд байрлах "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3 км авто замыг долоодугаар сарын 27-ны 22:00 цагаас эхлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийнэ.

Эхний ээлжид "Ус зайлуулах шугам, хоолой"-г суурилуулах тул наймдугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хаах тул тус замаар хөдөлгөөнд оролцох боломжгүйг анхааруулж байна.

Иймээс иргэд зураг дээр байгаа гудамж дундуурх, доорх зурган дээрх замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

0 сэтгэгдэл байна.