Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.07.28. 12:23 178 0

Сургууль, цэцэрлэгийг ХУГАЦААНД НЬ ЭХЛҮҮЛЭХ чиглэлийг Ерөнхий сайд өгчээ

Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдаж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх талаар, есдүгээр сарын 01-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэдгийг өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс буюу тогтсон хугацаанд нь эхлүүлэх чиглэлийг БШУЯ-нд өгчээ.

Наадмаас өмнө албан ёсоор уг чиглэлийг өгсөн бөгөөд хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлээ сайтар хангахыг даалгасан юм байна.

Өнөөдөр хуралдах Улсын онцгой комиссын хуралдаанд бэлтгэл ажлыг танилцуулан, хэлэлцсэнээр эцэслэн шийдэх юм байна.

0 сэтгэгдэл байна.