Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.07.29. 08:23 124 0

Их дээд сургуулийг аравдугаар сарын 5-нд эхлүүлэх боллоо

УОК өчигдөр /2020.07.28/ Төрийн ордонд хуралдаж дараах шийдвэрийг гаргав. 

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хичээл 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс, их, дээд сургууль, коллежийн хичээлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эхэлнэ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг сунгах болон бүх шатны боловсролын байгууллагын хичээл эхлэхтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

0 сэтгэгдэл байна.