Онцлох мэдээ / Дэлхий дахинд
22
2020.07.30. 09:26 166 0

Итали улс онц байдлын хугацаагаа сунгалаа

Италийн Засгийн газар ээлжит хуралдаанаараа улс орон даяар зарласан онц байдлын дэглэмийг аравдугаар сарын 15-ныг дуустал сунгахаар болжээ.

Учир нь цар тахлын халдварын тохиолдол буурахгүй байгаа болон дахин халдвар тархах эрсдэл үүссэн тул ийнхүү сунгасан байна.

Итали нь Европын холбооны улсуудаас хамгийн анх буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр онц байдал зарлаж байсан юм.

Тус улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд цар тахалтай тэмцэх, шаардлагатай арга хэмжээ авахын тулд Засгийн газарт зарим нэг эрх мэдлийг төвлөрүүлж байгаа аж.

Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар тус улсад халдварын 246.7 мянган тохиолдол бүртгэгдэж 35.1 мянган хүн эндээд байна.


Эх сурвалж: CNN

0 сэтгэгдэл байна.