Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.07.31. 11:26 132 0

Дэнжийн мянгын авто замыг хааж, нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орлоо

Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, "Э.Галданбошготын гудамж”-аас "Дэнжийн мянгын гудамж”-ны авто зам дагуу дулааны шугам сүлжээний ажил хийгдэх болсонтой холбогдуулан тухайн авто замыг 8 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд хаана.

Иймд тухайн авто замаар дайран өнгөрөх нийтийн тээврийн үйлчилгээний Ч:21А "Булгын 19-р гудамж - Вокзал - 3,4 хороолол", Ч:21Б "Булгын 19-р гудамж - 3.4 хороолол  - Вокзал", Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн автобааз", Ч:55 "Зайсан - Дэнжийн 1000 - ЗГАБааз - Согоотын гудамж" чиглэлүүдийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орох тул нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах хугацаанд дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

0 сэтгэгдэл байна.