Онцлох мэдээ / Хөндүүр сэдэв
22
2020.07.31. 13:44 574 0

Тэвшинд нуугдаж, улсын хил зөрчсөн БНХАУ-ын иргэнийг саатууллаа

Дорноговь аймаг дахь Хилийн 0129 дүгээр ангийн хариуцсан хэсгээр долдугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын талаас нэг иргэн улсын хил зөрчсөнийг гэрээт хилчин Э.Тэмүүлэнгээр ахлуулсан хилийн манаа илрүүлж, саатуулсан байна.

Энэ зөрчлөөс  хойш гурав хоногийн дараа буюу долдугаар сарын 27-ны өдөр Эрээн-Замын-Үүд чиглэлийн 7813 дугаар ачааны галт тэрэгний тэвшинд нуугдаж, улсын хил зөрчсөн БНХАУ-ын нэг иргэнийг Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин О.Баяртогтох, Д.Цэнд-Аюуш нар илрүүлэн саатуулжээ.

0 сэтгэгдэл байна.