Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.08.1. 09:07 112 0

Туул голын усанд боогдсон 14, 15 настай хөвгүүдийг аварлаа

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянцагааны давааны урд талын Туул голын салаанд иргэд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг долоодугаар сарын 30-ны өдрийн 21:40 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан 22:50 цагт очиход иргэн О /14 настай, эрэгтэй/, Б/15 настай, эрэгтэй/, Н/15 настай, эрэгтэй/ нар голын усанд боогдсон байсныг аварч, эсэн мэнд гарган тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. 

0 сэтгэгдэл байна.