Онцлох мэдээ / Хөндүүр сэдэв
22
2020.08.1. 14:40 212 0

Лондонгийн арбитрын шүүх ураны төсөлтэй холбоотой шийд гаргалаа

Лондон хотод байрлах арбитрын шүүх Монгол Улсад 2015 онд хэрэгжүүлсэн ураны төсөл түүнтэй холбоотой төлбөрийн асуудлыг дэнсэлж шийдвэр гаргалаа.

Канад улсад төвтэй "Denison Mines” компани болон Uranium Industry компани хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл тус хоёр компани ашигт малтмалын лиценз худалдан авах, эрх шилжүүлэх ажиллагаанд зөрчил гаргаж гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй гэж үзэн 2016 оны арванэгдүгээр сарын 16-ны өдрөөс хойш жилийн таван хувийн хүүгээр тооцож, 10 сая ам.доллар гаргуулахаар болжээ.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2015 оны арваннэгдүгээр сард Denison Mines компани Монгол Улсад хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрөө Uranium Industry компанид шилжүүлэн зарсан юм.

Тухайн үед тус компани Дундговь аймагт орших  Хайрхан, Хараат, Гурван Сайхан, Өлзийт зэрэг дөрвөн газарт хайгуулын лиценз эзэмшиж байсан юм. Монгол Улсын Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас 2016 оны есдүгээр сард дээрх дөрвөн ордод хайгуулын лиценз олгохоор шийдвэрлэсэн юм.

Хайгуулын болон ашиглалтын лиценз рүү шилжсэний дараа Denison Mines компани Uranium Industry компанитай ашиглалтын лицензийн төлбөрийг 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны долоодугаар сарын 16-ны хооронд жилийн таван хувийн хүүтэйбайхаар тохиролцсон байна.

Гэвч Uranium Industry компани шаардлагатай төлбөрөө шилжүүлээгүй тул ийнхүү шүүхэд ханджээ.


Эх сурвалж: Mining Weekly

0 сэтгэгдэл байна.