Онцлох мэдээ / Дэлхий дахинд
22
2020.08.2. 08:36 140 0

Хонгконг парламентийн сонгуулиа нэг жилээр хойшлууллаа

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгод ирэх есдүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан Хууль тогтоох зөвлөлийн сонгуулийг нэг жилээр хойшлуулахаар болсон тухай тус хотын удирдагч Кэрри Лам өчигдөр /2020.07.31/ мэдэгдсэн байна.
Тэрбээр "Сонгуулийн товыг хойшлуулах нь маш хүнд шийдвэр ч хүн ардын эрүүл мэндийг хамгаалах, шударга, нээлттэй сонгууль явуулах нь үүнээс ч илүү чухал болоод байна. Цар тахал Хонгконгийн эдийн засагт маш хүнд цохилт болж байна. Халдварын эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна” хэмээн хэлсэн байна.

Харин сөрөг хүчнийхэн сонгуулийг хойшлуулах нь тэдний хувьд хохиролтой гэж үзэж байгаагаа илэрхийлж, дээрх шийдвэрийг эсэргүүцэж байна. Хонгконгийн парламент нь нэг танхимаас бүрдэх ба 70 суудалтай бөгөөд сөрөг хүчин эх газрын Хятадын талыг баримтлагч эрх баригчдад хяналт тавихын тулд парламентад тал суудлыг нь авна гэж тооцоолж байгаа юм.

Эх сурвалж: BBC

0 сэтгэгдэл байна.