Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.08.3. 10:02 152 0

Сайншанд-Хамарын хийд чиглэлд тээврийн хэрэгсэл түр замаар зорчиж байна

Сайншанд-Хамарын хийд чиглэлд "Дорноговь-АЗЗА” ТӨХК 5.2 км түр зам барих ажлыг гүйцэтгэжээ. Тиймээс энэ сарын 02-ны өдрөөс тээврийн хэрэгсэл тус түр замаар зорчиж эхэллээ.

Дээрх чиглэлд зорчигчид авто зам дагуух тэмдэг, тэмдэглэгээг анхаарч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг анхааруулж байна. 

Өнгөрөгч зургаадугаар сарын 21-ээс долоодугаар сарын 20-ны өдрүүдэд орсон аадар борооны улмаас 12 аймгийн нутгаар дайран өнгөрөх Олон улс, улсын чанартай /давхардсан тоогоор/ 30 чиглэлийн 82 км авто зам, түүний дагуу байрших 8 төмөр бетон гүүр, 46 цэгийн төмөр бетон хоолойнд ихээхэн хэмжээний эвдрэл үүссэн билээ.

0 сэтгэгдэл байна.