Онцлох мэдээ / Улс төр
22
2020.08.5. 16:24 695 1

Хүүхэд бүрт 100 мянган төгрөгийг он дуустал олгоно

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар коронавирусийн халдварын үед эдийн засгийн хүндрэлийг давахад ард иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Үүнд:
Хүүхдийн 20 мянган төгрөгийг 2020 оны 4-р сарын 01-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэл сар бүр 100 мянга болгон олгож байсан бол 2020 оныг дуустал 100 мянган төгрөгийг олгохоор болов. Нэг сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах бөгөөд нийт 300 тэрбум төгрөг зарцуулна.

Мөн Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд 2020 оны 10 дугаар сарын 1-нийг  хүртэл хугацаанд сар бүр олгож байгаа 288 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 он дуустал олгоно. Үүнд 73.3 мянган хүн хамрагдах бөгөөд 22 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар шийдвэрлэжээ. 

Улсын хэмжээнд Нийгийн халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг хагас болон бүтэн өнчин 16.5 мянган хүүхэд бий. Энэ хүүхдүүд сард 188 мянган төгрөгийн тэтгэмж авдаг бөгөөд 5-р сарын 1-нээс 10-р сарын 1-нийг хүртэлх таван сарын хугацаанд сар тутам 100 мянган төгрөг нэмж, 288 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн бол энэ шийдвэрийг 2020 он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. 

Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг: 

  • Өндөр настан 3600 иргэн
  • Хөгжлийн бэрхшээлтэй 42500 иргэн
  • Одой 116 иргэн
  • Тэжээгч нь нас барсан өнчин 16500 орчим хүүхэд
  • Өрх толгойлсон эцэг, эх- /18-аас доош насны 4-өөс дээш хүүхэдтэй / хүмүүс бүгд сард 188 мянган төгрөгийн тэтгэмж авдаг бол 2020 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн 10-р сарын 1-нийг хүртэл сар тутам 100 мянган төгрөг нэмж олгох болсон нэмэлт 100 мянган төгрөгийг 2020 оныг дуустал олгохоор шийдвэрлэлээ.

1 сэтгэгдэл байна.

Otgontuya
2020.08.05 23:41
Sain bnu ugin hvvhed bvrt bainga 100k bwal sain bn manaih shig olon hvvhedtei gants hvn ajilj bg ved amidarld ih heregtei bnle