Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.08.8. 10:32 218 0

Өнөөдөр дараах чиглэлүүдэд авто замыг хэсэгчлэн болон бүрэн хаана

Амралтын өдрүүдэд дараах авто замуудыг хэсэгчлэн болон бүрэн хааж зам засвар, дулаан, бохирын шугам татах болон өргөтгөл шинэчлэлийн ажил хийхээр болжээ. Иймд жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан, дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Өнөөдрөөс эхэлж хаах авто замууд:

  • Чингэлтэй дүүрэг, Байгалийн түүхийн музейн зүүн уулзвараас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтсийн уулзвар хүртэлх авто замыг 2020.08.07-ны 23.00 цагаас 2020.08.09-ний 23.00 цагийн хооронд бүрэн хааж, дулаан, бохир усны шугам татах ажил хийнэ.
  • Сонгинохайрхан дүүрэг, Хилчин хотхоны урд талын авто замыг 2020.08.07-ны 23.00 цагаас 2020.08.08-ны 06.00 цагийн хооронд бүрэн хааж Соёлын ордоны барилгын дулааны шугам татах ажил хийнэ.
  • Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам Эх нялхсын зүүн хойд уулзвараас UBS телевизийн баруун урд уулзвар хүртэл 2020.08.08-ны 23.00 цагаас 2020.08.09-ний 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж цэвэр усны шугам суурилуулна.
  • Сонгинохайрхан дүүрэг, Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс рүү салдаг уулзвар хүртэл 2020.08.08-ны өдрийн 22.00 цагаас 2020.08.09-ний өдрийн 13.00 цагийн хооронд бүрэн хааж дулааны шугам татна.
  • Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам UBS телевизийн баруун урд уулзвараас Дөчдүгээр сургууль хүртэл 2020.08.09-ний 23.00 цагаас 2020.08.23-ны 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж цэвэр усны шугам суурилуулна.

Долоодугаар сарын 27-ноос эхэлж хаагаад буй авто замууд:

  • Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн уулзвараас "Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2020.07.27-ны 22:00 цагаас 2020.08.11-ний 08:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг бүрэн хаана.
  • Баянгол дүүргийн 20 дугаар хороо, "Ажилчны гудамж”-ны уулзвараас "Эрчим хүчний гудамж” буюу "Хөсөг трейд”-ийн_авто замыг 2020.07.28-ны өдрөөс 2020.08.28-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийнэ.
  • Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн_нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замын зүүнээс баруун чиглэлийг 2020.08.05-ны 23.00 цагаас 2020.08.19-ний 06.00 цагийн хооронд бүрэн хааж цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийнэ.
 
Эх сурвалж: ТЦА 

0 сэтгэгдэл байна.