Онцлох мэдээ / Хөндүүр сэдэв
22
2020.08.8. 14:03 1 241 0

Гал тавьж, цонхоор үсэрсэн этгээд ээжийнхээ хоолойг хэрчсэн болох нь тогтоогдлоо

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Саруул" хотхоны зургаадугаар давхраас өнгөрөгч даваа гарагт 21:00 цагийн үед 22 настай, эрэгтэй Б үсэрч, амиа алдсан хэрэг гарсан. 

Талийгаач гэртээ гал тавьж, улмаар цонхоороо үсэрч амиа хорлосон байж болзошгүй бөгөөд талийгаачийн гэрээс түүний ээж нас барсан байдалтай олдсон байдаг.  

Шалгалтын явцад дээрх мэдээлэл батлагдсан бөгөөд талийгаач нь өөрийн төрсөн ээж болох 46 настай Н-ийн хоолойг хэрчиж амь насыг нь хохироосон байжээ.

Түүнчлэн талийгаач нь хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба албаныхан эд мөрийн баримтаар 0.7 литрийн архины шил хураан авч, шинжилгээнд явуулаад байгаа аж. Дээрх хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар албаныхан шалгалтын ажиллагаа явуулж байгаа ба Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

0 сэтгэгдэл байна.