Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.09.9. 15:13 136 0

Соёлын өвийг нээлттэй танилцуулав

Чингис хааны өв соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид хамтран Чингис хаан музейн болон дундад зууны археологийн чухал олдворуудыг УДЭТ-ын өмнө талбайд танилцуулж байна. Тус үйл ажиллагааны талаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн: "Соёлын цаг хөтөлбөрийн хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлууд үр өгөөжтэй байх тал дээр бид анхааран ажиллаж байна. Өнөөдөр ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөг дэх дундад зууны үеийн археологийн чухал олдворуудаар бэсрэг үзэсгэлэн гаргаж, тайлбар танилцуулга хийнэ. Үүнд иргэд, олон нийтийг ирж сонирхон идэвхтэй оролцохыг уриалж байна. Учир нь түүх соёлоо сонирхон дээдэлдэг ард иргэдийн соёлын өв улам бэхжиж байдаг. Шинээр байгуудагдсан Монгол Улсын Соёлын яамнаас зохион байгуулж буй урлаг соёлын арга хэмжээ нь уран сайхан төдийгүй өв соёл, судалгааны ололт амжилтаа олон нийтэд нээлттэй танилцуулж байгаагаараа онцлог тул энэ арга хэмжээ шинэлэг, бүтээлч ажил болж байна" гэлээ.

 

 

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн нарийн бичгийн дарга Н.Саруул: "Чингис хааны өв, соёлын хүрээлэн Монголын болон дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн Чингтс хааны үүрэг, үлдээсэн өв соёл, их эзэн хааны залгамжлагчдын түүхийг гүнгийрүүлэн судлах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой соёл, шинжлэх ухааны байгууллага. Энэ хүрээнд БШУС-ын сайдын тушаалаар Чингис хаан музейн ашиглалтын өмнөх захиргааны чиг үүргийг хариуцан ажиллаж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа ард иргэд, хүүхэд залуусын танин мэдэхүйн мэдлэгт үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна түүх соёлоо мэдэх, судлах их үйдсэд уриална гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм. Дээрх үйл ажиллагаа өнөөдөр 12.00-15.00 цагийн хооронд УДЭТ-ын талбайд болох тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс хүслээ.

0 сэтгэгдэл байна.