Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.09.9. 12:11 124 0

ЮНЕСКО-гоос Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын тойм шинжилгээний тайланг гардуулав

ЮНЕСКО-гоос эрхлэн гаргасан Монгол улсын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын (ТМБС)-ын бодлогын тойм шинжилгээний тайланг танилцуулах үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Монгол улсын Техник, мэргэжлийн боловсрол сургалтын бодлогын тойм шинжилгээний тайланд:

  • -       <!-- [endif] --> ТМБС-ын засаглал, менежментийн үр нөлөөг дээшлүүлэх
  • -       <!-- [endif] --> ТМБС-ын санхүүгийн менежмэнтийг сайжруулах
  • -       <!-- [endif] --> Бүх насны хүмүүсийн сургалтын хэрэгцээнд нийцүүлэн хэрэгжүүлэх
  • -       <!-- [endif] --> Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг Техник мэргэжлийн боловсролын сургалтад үр дүнтэй ашиглах зэргийг тусгасан байна.
<!-- [if !supportLists] -->

Уг арга хэмжээний үеэр ЮНЕСКО-гоос эрхлэн гаргасан тайланг НҮБ-ын Монгол улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра, Хөдөлмөр нийгийн хамгааллын сайд А.Ариунзаяад гардуулан өглөө.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "ЮНЕСКО Монгол Улсын мэргэжлийн сургалт, боловсролын салбарт дүн шинжилгээ хийж зөвлөмж өгч буйг бид цаашдын бодлогын баримт бичигтээ тусган хэрэгжүүлэх болно” гэдгээ илэрхийлэв.

Монгол улсын засгийн газраас нийгэм, эдийн засаг, байгаль орчны хэрэгцээ шаардлагыг хангах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эргэлт, хэрэгцээнд нийцсэн ур чадвартай ажиллах хүчин бэлтгэхийн тулд ТМБС-ын салбарыг шинэчлэх нь стратегийн ач холбогдолтой гэж үзэж буй энэ үед энэхүү тайлан гарч байгаа энэ салбарын стратегийн төлөвлөгөөг боловсруулж, бодит ажил хэрэг болгоход чухал алхам болно гэж тайлангын баг үзэж байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.