Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.09.10. 09:36 91 0

Төрийн нэгдсэн үйлчилгээний "E-Mongolia" сайтад татварын 34 үйлчилгээг байршуулжээ

Монгол Улсын Засгийн газраас цахим засаглал бодлогын хүрээнд "E-MONGOLIA  хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь төрийн бүх үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах, иргэдийн гарт нэг цонхоор хүргэх зорилготой аж.

Энэхүү олон нийтэд нэвтрүүлж буй үйлчилгээний талаар өчигдөр /2020.09.09/Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон бусад удирдлагуудуулзалт зохион байгуулж Монголын татварын албаны цахим системийн талаар танилцуулга хийсэн байна. Төрийн үйлчилгээний нэг цонх болох "E-MONGOLIA-д одоогоор татварын 34 үйлчилгээг байршуулаад байгаа бөгөөд Татварын ерөнхий газрын зүгээс:

  • Иргэдэд төрд байгаа мэдээллийг авах боломжийг бүрдүүлэх, төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцож, иргэдийг төрийн үйлчилгээ авахад хялбар болгох,
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад нэгдсэн бодлогоор дэмжин хамтран ажиллахаар болжээ.

Төрийн нэгдсэн үйлчилгээний "E-Mongolia" сайтад татварын 34 үйлчилгээг байршуулжээ

 


0 сэтгэгдэл байна.