Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.09.10. 15:43 78 0

Иргэд хувийн хэрэгцээндээ 25 кг самар түүх эрхтэй

Зөвшөөрөгдсөн ойн сангаас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж, бэлтгэх эрх өнөөдрөөс нээгдэж байна. Самар түүх иргэд харьяа орон нутгийнхаа Байгаль орчны газраас зөвшөөрөл авах ба нэг иргэн хувийн хэрэгцээндээ 25 кг орчим самар түүх эрхтэй бөгөөд нэг кг тутамд 500 төгрөг төлж, эрхийн бичиг авах юм байна.
Самар түүхдээ байгалийн нөхөн сэргээлт болон ойн амьтдын хоол тэжээлийг үлдээж экологийн тэнцвэрт байдлыг хангах ёстой. Тухайлбал, ойд ургасан самрын 30 хувийг зэрлэг гахай, хэрэм, жирх, баавгай, булга зэрэг хушны самраар хооллодог ойн амьтад иддэг. Харин 40 хувийг байгальд нь үлдээж нөхөн сэргэх боломжоор хангах ёстой. Иргэд ойд ургасан самрын 30 хувийг түүх ёстой хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

 

0 сэтгэгдэл байна.