Онцлох мэдээ / Улс төр
22
2020.09.11. 09:29 102 0

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилнэ

Ирэх сарын 15-нд орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болно. Тэгвэл сонгууль хүртэлх өдрүүдэд юу болох талаар тоймлон хүргэж байна.
  • Есдүгээр сарын 20-оос өмнө сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлнэ.
  • Аравдугаар сарын 1-ээс өмнө сонгогч нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхийг шалгах, сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол гаргах боломжтой.
  • Аравдугаар сарын 12-оос өмнө сонгогчийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлтийг тусгах.
  • Есдүгээр сарын 9-ний дотор нам, эвсэл, бие даагчид бичиг баримтаа сонгуулийн хороонд хүргүүлнэ. Хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
  • Есдүгээр сарын 30-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгох, нийтэд мэдээлнэ.
  • Есдүгээр сарын 30-аас эхлэн аравдугаар сарын 14-ны өдрийн 00.00 цаг хүртэл сонгуулийн сурталчилгаа үргэлжилнэ.
  • Аравдугаар сарын 30-ны дотор сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудсыг бүртгүүлнэ.
  • Аравдугаар сарын 24-ний дотор сурталчилгаа явуулсан тайланг нийтэд мэдээлнэ.
  • Аравдугаар сарын 14-ний өдрийн 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна.
  • Ааравдугаар сарын 15-ны өдөр санал хураалт болно.

0 сэтгэгдэл байна.