Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.09.12. 09:11 216 0

Өнөөдөр уулархаг нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна

Нийслэл хотод үүлэрхэг өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 17-19 градус дулаан байна. Баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод –Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

0 сэтгэгдэл байна.