Онцлох мэдээ
22
2016.01.14. 09:07 419 0

Г. Шийлэгдамба нарт ямар шийтгэл ноогдуулах вэ?

Г. Шийлэгдамба, Г. Ганчигмэг нарт эрүүгийн 2015010001614 тоот, Дархан-Уул аймгийн засаг дарга С. Насанбатад эрүүгийн 201509000716 тоот хэрэг үүсгэн шалгаж, холбогдох мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж дууссан гэж Авлигатай Тэмцэх Газраас мэдээллээ. Авлигатай тэмцэх газар Г. Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-р зүйлийн 268.2, Г. Ганчимэгийг  мөн энэ хуулийн 268.2, 269-р зүйлийн 269.1, С. Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-р зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. 268-р зүйл нь хээл хахууль авах буюу "албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын  үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх,  эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх,  үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жил хүртэлх хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ. Мөн энэ хуулийн 268.2-т зааснаар "Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, 5-аас дээш 10 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ. Эрүүл мэнд, Спортын сайд  асан Г. Шийлэгдамбыг албан өрөөнд нь үйлдэл дээр нь барьсан гэсэн мэдээлэл баривчилгаа хийгдэх үеэр гарч байсан юм. Тэрээр цагдан хорих төвд  тодорхой хугацааг өнгөрүүлж, энэ хооронд биеийн байдал нь муудсан учир батлан даалтанд оны өмнөхөн гаргасан юм.

0 сэтгэгдэл байна.