Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.09.14. 08:24 159 0

Энэ долоо хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, сэрүүснэ

Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-12 градус дулаан байна.

Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, сэрүүхэн, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Энэ сарын 14, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи 14-15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна. 16-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. 

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар 

0 сэтгэгдэл байна.