Онцлох мэдээ / Спорт
22
2020.09.15. 14:36 114 0

Өвлийн спортын тамирчдад олимпийн тэтгэлэг олголоо

Олон улсын олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн хорооноос хамтран "Бээжин-2022” олимпийн наадмын эрх авах өндөр магадлалтай тамирчдыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд цана, тэшүүрийн тамирчдад МҮОХ-ны Ерөнхийлөгч, "Бээжин-2008” олимпийн аварга Н.Түвшинбаяр тэтгэлэг олгож, спортын өндөр амжилт хүсжээ.

Энэхүү "Athletes scholarship” хөтөлбөрт гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, гүйлтийн тэшүүрийн А.Зул нар хамрагдсан юм. Улмаар ОУОХ-МҮОХ-Спорт холбоотой байгуулсан дөрвөн талт хамтарсан гэрээний дагуу "Бээжин-2022” өвлийн ХХII олимпийн наадам хүртэл дөрвөн сар тутамд 3000 ам. долларын мөнгөн тэтгэлэг хүртэх аж.

Монголын цана, биатлон, тэшүүр, шорт трекийн тамирчид "Инсбрук-1964” наадмаас эхлэн, нийт 14 удаа цагаан олимпод оролцсон түүхтэй.

Эх сурвалж: Монголын үндэсний олимпийн хороо

0 сэтгэгдэл байна.