Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.09.15. 17:06 310 0

Д.Нямхүү: Анх-Отгон үхэж үрэгдэх гээд хэвтэж байсан нь үнэн шүү дээ

 

Монгол Улсад коронавирусын халдварын анхны тохиолдол Франц улсын иргэнээс илэрсэн билээ. Тэгвэл олон нийтийн сүлжээнд Франц улсын иргэн /Анх-Отгон/-ыг коронавирусын халдвар аваагүй байсан гэх мэдээлэл гараад байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Тэр хүн тэгж ярихгүй. ХӨСҮТ-д 20 хоног эмчлүүлээд, өдөр болгон шинжилгээ өгч байсан. Тэр олон шинжилгээ буруу байсан эсэх асуудал яригдаж байна. Үхэж үрэгдэх гэж байсан нь үнэн шүү дээ.  Шинжилгээ, эмчилгээний хариу худал байх боломжгүй. Манайхан сошиалаар худал мэдээллийг их сэвэх юм” гэв.

 

0 сэтгэгдэл байна.