Онцлох мэдээ / Спорт / Олимп
22
2020.09.17. 10:25 438 0

Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам ирэх жилийг долоодугаар сарын 21-нд эхэлнэ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас энэ оны гуравдугаар сарын 11-нд албан ёсоор Ковид-19  халдварт өвчнийг цар тахал хэмээн үзсэн. Халдварын нөхцөл байдал одоог хүртэл тодорхойгүй байгаа ч Олон Улсын Олимпийн хорооноос зуны 32 дахь удаагийн олимпийн их наадмыг 2021 оны долоодугаар сарын 23-аас наймдугаар сарын 08-ныг дуусталх хугацаанд Токио хотод зохион байгуулагдахаар болсныг албан ёсоор зарлалаа.

Мөн олон улсын олимпийн хорооны Дэд ерөнхийлөгч Жон Коутс мэдэгдэхдээ Олимпийн наадмыг ямар ч тохиолдолд ахин хойшлуулахгүй бөгөөд Ковид-19-ийг ялан дийлж, хонгилын үзүүрт гэрэл гийх бэлэг тэмдэг бол энэхүү наадам байх ёстойг цохон тэмдэглэж байлаа.

ОУОХ, "Токио­-2020” наадмыг зохион байгуулах хорооноос тамирчдын бэлтгэл, олимпийн эрхийн тэмцээнүүд, ирэх онд болох томоохон тэмцээн уралдааны хуваарь зэрэг олон зүйлийг харгалзсаны эцэст дээрх хугацаан дээр санал нэгджээ. Мөн олимпийн наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулах магадлалын талаар ярилцаж байсан ч ийм нөхцөл байдал үүсэхгүй байхаар ажиллаж байгаа талаар зуны олимпийг зохион байгуулах хорооны удирдагчдын нэг Тоширо Мүто хэлэхдээ "зарин наадмын "НЭЭЛТ, ХААЛТ”-ын ёслолыг хялбаршуулж, оролцох хүмүүсийн тоог цөөлж магадгүй" гэсэн байна.

2021 онд зохион байгуулагдахаар болсон зуны Олимпод 200 гаруй улс орны 11 мянга орчим тамирчид нийт 33 спортын төрөлд өрсөлдөх юм.

0 сэтгэгдэл байна.