Онцлох мэдээ / Эдийн засаг
22
2020.09.18. 14:08 90 0

“Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал”-ыг хэлэлцлээ

Санхүүгийн зохицуулах хороо, "Нээлттэй нийгэм форум” хамтарч "Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгох, санхүүжилтийн зардлыг бууруулах чиглэлээр СЗХ-ноос бодлогын томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд хувьцаат компаниудын засаглалын чанарыг сайжруулах замаар урт болон дунд хугацаанд зах зээлийн үнэлгээ, үнэ цэнийг нэмэгдүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, шийдвэр гаргах ажиллагаанд тэдгээрийн оролцоог хангах боломжийг сайжруулсаар байна. Түүнчлэн СЗХ-ны хуралдаанаар "Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам”-ыг шинэчлэн баталж, компанийн засаглалын кодексыг олон улсын стандартад нийцүүлэх ажлыг эхлүүллээ. Энэхүү журам нь хувьцаат компанийн жижиг хувьцаа эзэмшигчид компанийн удирдлагад өөрийн төлөөллийг оруулахыг дэмжсэн зохицуулалт юм. Тодруулбал, жижиг хувьцаа эзэмшигчид компанийн үйл ажиллагаа, шийдвэр гаргах явцад хяналт тавих, шаардлагатай мэдээлэл авах боломж бүрдэж, зах зээлийн нээлттэй, ил тод, шударга байдалд эерэгээр нөлөө үзүүлэх юм.

"ҮЦТХТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.БАЙГАЛМАА: "2020 оны эхний хагас жилийн байдлаар СЗХ-нд 31 хувьцаат компани ногдол ашиг олгох хүсэлтээ өгсөн. Тэдгээрээс есдүгээр сарын байдлаар 22 компани иргэдэд ногдол ашгаа олгоод байна. Үүний нэг жишээ бол "Эрдэнэс Тавантолгой” ХК юм. Энэ долоо хоногийн байдлаар гурван удаагийн олголтоор нийт нэг сая 526 мянган иргэн хувьцааны ногдол ашгаа авсан. Ирэх долоо хоногийн Даваа, Мягмар гаригт үлдсэн иргэдийн ногдол ашгийг олгоно. Иргэдийн хувьд ногдол ашгийн мөнгө дуусчих вий дээ гэсэн болгоомжлол байгаагаас ачаалал ихтэй байна. Иргэдийн дансанд байршсан мөнгө тухайн хүнийг авах хүртэл буцаж, татагдана гэсэн зүйл байхгүй учир санаа зовох шаардлагагүй.” гэв.

0 сэтгэгдэл байна.