Онцлох мэдээ / Улс төр
22
2020.09.18. 14:18 119 0

Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэнэ

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Ирэх жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохионо. Дипломат харилцааны 100 жилийн ойг манай улсад тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан.

100 жилийн ойг тохиолдуулан "Монгол, Оросын санаачилга - 2021” арга хэмжээг хамтран зохион байгуулах, мөн бизнес форум, үзэсгэлэн худалдаа хийхээр оросын талтай хамтран ажиллах төлөвтэй байгаа тул Элчин сайдыг бүх талаар дэмжиж ажиллахыг хүслээ.

Манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд Худалдааны төлөөлөгчийн газрын институцийн үйл ажиллагаа сэргэж байгаад сэтгэл хангалуун байгааг Шадар сайд дурдсан. Худалдааны төлөөлөгчийн газрууд Монгол, Оросын худалдаа, хөрөнгө оруулалтын хөгжилд тодорхой нааштай өөрчлөлт авчрах ёстой гэж харж байна. Улаанбаатар дахь Оросын Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж байгаа гэдгээ ч илэрхийллээ.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

0 сэтгэгдэл байна.