Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.09.20. 10:30 137 0

Маргаашнаас сургуулиуд танхимаар хичээллэнэ

Улсын онцгой комиссын шийдвэрээр манай улс хилээ хаасан ч хөл хориог цуцалж хэвийн горимд шилжээд буй. Иймд маргаашнаас эхлэн ЕБС-ийн танхимын сургалт хэвийн горимд шилжихээр болж байна. Мөн  их дээд сургууль, сургалтын төв зэрэг бүх шатны боловсролын байгууллага хэвийн горимд шилжинэ. Их дээд сургуулийн үйл ажиллагааг аравдугаар сарын 04-нөөс эхлүүлнэ гэж тооцоолж байсныг ийн  наашлуулсан юм. 

Энэ жил цар тахлын онцгой нөхцөлд хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлсэн ч сурагчид долоо хоногт гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэж байсан юм. Мөн нэг анги танхимд 25 хүүхэдтэйгээр багш нар танхимын сургалт явуулж байсан билээ. 

0 сэтгэгдэл байна.