Онцлох мэдээ / Улс төр
22
2020.09.21. 15:13 91 0

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ хоёр янзаар шалгаж болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-нд болно. Сонгогчид сонгуульд оролцон саналаа өгөхийн тулд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах шаардлагатай. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ хоёр янзаар шалгах боломжтой.
1. Цахим хэлбэрээр шалгах

www.burtgel.mn цахим хуудаст сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр байрлуулсан байгаа. Сонгогч иргэний үнэмлэхийн дугаар болон регистрийн дугаарыг оруулж шалгаж болох юм. Хэрвээ сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн бол сонгуулийн аль хэсэгт харьяалагдаж байгаа тухай мэдээлэл гарч ирнэ.

2. Харьяа Хэсгийн хороондоо очиж биечлэн танилцах

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгах шаардлагатай. Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг өөрийн байрандаа ил тавьж сонгогч чөлөөтэй танилцах боломж олгох хуулийн зохицуулалттай. Хэрвээ мэдээлэл нь алдаатай эсвэл бүртгэгдээгүй бол Хэсгийн хорооны дэргэд ажиллаж буй иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд хандах боломжтой.

 

0 сэтгэгдэл байна.