Онцлох мэдээ / Улс төр
22
2020.09.22. 17:54 112 0

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо цахимаар хуралдав

 

Дэлхийн 105 орны 116 сонгуулийн байгууллагыг нэгтгэсэн Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо (Association of world election bodies буюу A-WEB)-ны даргаар Энэтхэгийн Сонгуулийн комисс 2018 оноос ажиллаж байна.

Энэтхэгийн Сонгуулийн комисс нь ДСБХ-ны Энэтхэгийн төвийг байгуулан ажиллуулж байгаа ба гишүүн орнуудын сонгуулийн байгууллагын мэдээлэл бүхий цахим хуудас ажиллуулах, олон улсын хурал, олон талт арга хэмжээ зохион байгуулахаар санаачлан эхлүүлээд байна.

Уг саналын хүрээнд есдүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатарын цагаар 17:30 цаг (Энэтхэгийн цагаар 15:00 цаг)-аас 4 цаг гаруй үргэлжилсэн цахим хурлыг зохион байгууллаа.

Цахим хуралд ДСБХ-ны гишүүн сонгуулийн байгууллагуудын удирдлагууд оролцож, COVID-19 цар тахлын үеийн сонгууль зохион байгуулах ажилд тулгамдаж буй асуудлууд, боловсруулан мөрдсөн дүрэм журмын талаар болон сонгуулиа амжилттай зохион байгуулсан улс орнуудын илтгэлийг сонсож, туршлагаа хуваалцав.

 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран цахим илтгэлийн үеэр "Монгол Улс өнгөрсөн 6 дугаар сард болсон Улсын Их Хурлын сонгуулийн үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Монгол Улсын Засгийн газар, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж, дүрэм журмыг сайтар дагаж мөрдөн эрсдэлээс сэргийлсэн сонгуулийг амжилттай зохион байгуулж чадсан" гэв.

Эх сурвалж: Монгол улсын Сонгуулийн ерөнхий хороо


 


0 сэтгэгдэл байна.