Онцлох мэдээ / Эдийн засаг
22
2020.09.23. 08:59 101 0

Иргэд нийгмийн даатгалын баримтаа цахимаар авах боломжтой болов

 

Нийгмийн даатгалын байгууллага архивын үйлчилгээгээ бүрэн цахимжуулж, архивд хадгалж байсан 1995-2005 оны хоорондох тайлан, маягтыг бүрэн цахимжуулж дууссан байна. Үүнд 1.1 сая ажил олгогч, 42.4 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 12.8 сая хуудас цаасан тайлан, маягт байсан юм.

1995 оноос хойш ажил олгогчид шимтгэл төлөлтийн тайлангаа нийгмийн даатгалын байгууллагад цаасан хэлбэрээр өгч эхэлсэн. Гэвч зөвхөн 2006 оноос хойших тайлан цахим мэдээллийн санд байршаад байв.

Тиймээс иргэд 1995-2005 онд ажиллаж, шимтгэл төлсөн мэдээллээ заавал өмнө ажиллаж байсан аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэс дээр өөрийн биеэр очиж авах, архиваас шүүлгэхэд цаг хугацаа зарцуулж, чирэгдэл учирдаг байсан.

Харин архивыг бүрэн цахимжуулснаар иргэн, даатгуулагч архивын баримтаа чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдсэнээс гадна өөрийн шимтгэл төлж ажилласан жил, цалин орлогын мэдээлэлдээ тулгуурлан тэтгэврийн тооцооллоо хийх, нийгмийн даатгалын цахим хяналт сайжрах нөхцөл бүрдэж байна.


0 сэтгэгдэл байна.