Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.09.23. 10:04 140 0

Төрийн өмчийн цэцэрлэгүүдэд хоёр настай 17550 хүүхэд бүртгүүллээ

 

Засгийн газрын тогтоолын дагуу хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх болон хоёр настай хүүхдийг элсүүлэн сургах болсон. Энэхүү шийдвэртэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэгт хоёр настай хүүхдийн  "Бүртгэл, элсэлт”-ийг  цахимаар зохион байгуулсан юм.

2018 онд төрсөн хоёр настай хүүхдийг 2020 оны есдүгээр сарын 18-ны 09:00 цагаас 2020 оны есдүгээр сарын 21-ний 14:00 цаг хүртэлх хугацаанд  tsetserleg.ulaanbaatar.mn системд бүртгэснээс цахим бүртгэлд 17550 хүүхэд бүртгэгдсэн байна.

 

0 сэтгэгдэл байна.