Онцлох мэдээ / Эдийн засаг
22
2020.09.24. 09:37 121 0

ФАТФ Монголд муу дүн тавих уу

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ) манай улсыг "саарал жагсаалт”-д оруулсан. Тун удахгүй буюу ирэх аравдугаар сарын эхний өдрүүдэд ФАТФ-ийн Ази, номхон далайн бүсийн байгууллага /АНДББ/-ын ажлын хэсэг Монгол Улсад ирж ажиллахаар болсон байна.

ФАТФ-ийн стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас Монгол Улсыг гаргахаар Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг болон Хамтын ажиллагааны зөвлөл идэвхтэй ажиллан, тайлангаа дөрөвдүгээр сарын 13-нд АНДХБ-т хүргүүлсэн. Монгол Улс АНДХБ-т тавдугаар сарын 11-ний өдөр үлдсэн гурван ажлын даалгаврын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулж, тайлангаа хамгаалсан билээ. Монголбанкнаас мэдээлснээр, тус хурлын төгсгөлд ФАТФ-аас Монгол Улсын хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын хамгаалалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

ФАТФ-аас өгсөн гурван ажлын даалгавар дээр Монголбанк, Тагнуулын Ерөнхий газар, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, АТГ, УЕПГ, Терроризмтой тэмцэх зөвлөл болон бусад холбоод идэвхтэй хамтран ажиллаж байгаа аж. ФАТФ-аас манай улсыг стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулахдаа 2019 онд дөрвөн шалгуур үзүүлэлтийн хүрээнд зургаан үүрэг даалгавар өгсөн. Хэрэв манай улс даалгавраа 100 хувь гүйцэтгэсэн гэсэн дүгнэлт авч чадвал "Саарал жагсаалт”-аас гарах боломжтой болно. Харин муу дүн авбал "Хар жагсаалт"-руу шилжинэ.


0 сэтгэгдэл байна.