Онцлох мэдээ / Эдийн засаг
22
2020.09.25. 09:45 134 0

Валют худалдах, худалдан авах бүрт төлбөрийн И-баримт олгоно

 

 

Тусгай зөвшөөрөлтэй 154 ББСБ төрийн мэдээллийн "ХУР" системээр харилцагчийг таньж мэдэх, иргэд байгууллагуудад НӨАТ-ын баримт олгох зохицуулалт бүрдсэн байна.

Тодруулбал, системд холбогдсоноор гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-ууд гадаад валют худалдах, худалдан авах тухай бүр цахим төлбөрийн баримтыг иргэн, хуулийн этгээдэд олгож ажиллах болсон. Иймд харилцагч Та бүхэн валют худалдах, худалдан авах бүртээ тухайн ББСБ-аас төлбөрийн и-баримтыг хэвлэмэл эсвэл и-мэйл хаяг, "И-баримт” аппликейшнээр авахыг зөвлөж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан "Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам” нь Валютын зохицуулалтын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг төрөөс баримталж буй урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх, ББСБ-уудыг чадавхижуулах, гадаад валютын арилжааны мэдээг сайжруулах, дээрх байгууллагуудыг санамсаргүй байдлаар мөнгө угаах гэмт хэрэгт өртөх эрсдэлээс хамгаалах зорилготой аж.

 

0 сэтгэгдэл байна.