Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.09.25. 12:47 235 0

Нийслэлийн хэмжээнд 6 сартайгаас 9 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам: Манай улс 9, 10 дугаар сард дархлаажуулалтын аян явуулдаг. Үүнтэй холбогдуулан энэ жилийн томуугийн ханиадаас сэргийлэхээр ирэх аравдугаар сараас эхлэн хүүхдүүдийг вакцинд хамруулна. Томуугийн вакцинд аймгийн төвийн 2-5 насны цэцэрлэгийн насны хүүхдүүд нийслэлийн хувьд зургаан сартайгаас 9 насны хүүхдүүдийг хамруулахаар бэлтгэл ажлыг хийж байна. Цэцэрлэг сургуулийн насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ дархлаажуулалтад хамруулах талаарх мэдээллийг багш нараас авах хэрэгтэй. Сургууль цэцэрлэгээс вакцинжуулалтад хамруулахыг зөвшөөрсөн хуудас өгнө. Хэрвээ таны хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн дархлаажуулалтад хамрагдсан эсвэл цочмог халдварт өвчнөөр өвдсөн бол энэ талаарх мэдээллийг эмч болон багшид заавал мэдээлэх хэрэгтэй. Улирлын томуугийн вакциныг хугацааг хойшлуулна. 

Мөн бусад эрсдэлд бүлэг болох 65-аас дээш насныхан, жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй хүмүүс эмч, эмнэлгийн ажилтнууд дархлаажуулалтад хамрагдана. Вакциныг 6 сартайгаас хоёр настай хүүхдэд 2 удаагийн тунг 1 сарын зайтай хийнэ. Гурваас дээш насны хүүхдүүд болон насанд хүрэгчдэд 1 удаагийн тунгаар дархлаажуулна. Энэ удаагийн дархлаажуулалтаар заавал хийх дархлаажуулалтаасаа хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулах болно. Тиймээс бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд улирлын томуугийн эсрэг вакцинд хүүхдээ бүрэн хамруулахыг уриалж байна.


0 сэтгэгдэл байна.