Онцлох мэдээ / Улс төр
22
2020.09.26. 11:45 602 0

Ерөнхийлөгч төрийн дээд одон, медаль гардууллаа

 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим байгуулагдсаны 60 жил, Монголд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гарган "Монос" группын үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Л.Хүрэлбаатар, "Макс групп"-ын үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Д.Ганбаатар, "Жигүүр Гранд" группын Ерөнхий Захирал Д.Баттөр нарыг Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолоор шагналаа.

Мөн дараах хүмүүсийг Монгол Улсын гавьяат цол тэмдгээр шагналаа.

-Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын инженер Д.Адъяа

- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор "Витафит милк” компанийн захирал С.Болорсайхан

- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Ханбогд кашимер компанийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг

- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг

- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Оби кластик компанийн захирал Ж.Отгонбаяр

- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Жүр-Үр компанийн дэд захирал Б.Мөнхзул

- Худалдааны гавьяат ажилтан цолоор Моннидер компанийн захирал Э.Алтанбагана

-Худалдааны гавьяат ажилтан цолоор Түшиг группын ерөнхий захирал Г.Баттүшиг

-Худалдааны гавьяат ажилтан цолоор МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн зөвлөх М.Оюунчимэг

- Худалдааны гавьяат ажилтан цолоор БСБ сервис компанийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан

-Гавьяат барилгачин цолоор Хурд группын барилгын даамал М.Хүрэлбаатар

-Гавьяат нисгэгч цолоор МИАТ компанийн агаарын хөлгийн дарга Д.Баярсайхан нарыг тус тус шагнав. Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар Говь ХХК-ийг төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагналаа.

 

0 сэтгэгдэл байна.