Онцлох мэдээ
22
2016.01.14. 13:49 285 0

Биологич залуу хөнгөн согтолттой байсан гэх дүгнэлт гарчээ

Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр хөнгөн зэргийн согтолттой, живсэн гэх дүгнэлт гаргасныг энэ үеэр мэдээллээ. Харин түүний гар утсанд бичигдсэн дуу хоолой нэг хүний үргэлжилсэн яриа болох нь тогтоогдсон гэж байна. Өмнө нь Т. Лхагвасүмбэрэл агсны эрүүл мэнд, эрх чөлөөнд удаа дараалан халдсан хэргийн талаар "Эхний 2 халдлагын талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөөгүй, бүртгүүлээгүй. Харин 2015 оны 1-р сарын 20-нд Ирвэс хамгаалах сангийн тэргүүн цагдаагийн байгууллагад өргөдөл өгч түүнийг хутгалуулсан гэх мэдээллийг бүртгүүлсэн” гэсэн мэдээлэл тайлбарыг мөрдөн байцаах газрын дэд дарга, Э. Идэрцог өглөө. Түүний амь нас, эрүүл мэндэд халдсан хэргүүдийг хэрэгсэхгүй болгоогүй, цагдаагийн ерөнхий газрын тушаалаар ажлын хэсэг нэмж байгуулан Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа гэсэн мэдээллийг албаны хүмүүс өглөө. Түүний учир битүүлэг үхэлд Тост, Тосон Бумбын нуруунд лиценз эзэмшдэг уул уурхайн компаниудыг сэжиглэж байгаа. Одоогоор уул уурхайн компаниудыг энэ хэрэгт холбогдуулан байцааолт авч байгаа гэлээ. Өмнөговь аймгийн Тост, Тосон Бумбын нуруунд уул уурхайн 16 компани 21 лиценз авсан байдаг юм байна. Энэ нь нөгөө л талийгаач өөрөө өөрийгөө егүүтгэсэн гэсэн дүгнэлттэй агаар нэгэн болж байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгуулагаас өнөөдөр хийсэн мэдээллээр бол хөнгөн зэргийн согтолттой хүн өөрөө хэрэг зохиож, живсэн байж болохоор байна.

0 сэтгэгдэл байна.