Онцлох мэдээ / Зөвлөгөө
22
2020.10.5. 07:48 645 0

Аньс, нэрс , чацаргана, хадыг органикаар нь хэрэглэвэл дархлаа сайжирна

Ханиад томуугийн улиралд өвчлөхгүй байя гэвэл биеийн дархлаа сайн байх хэрэгтэй. Тиймээс энэ долоо хоногт бид дархлаа гэж юуг хэлдэг, дархлаагаа хэрхэн сайжруулах талаар зөвлөгөөг цувралаар хүргэж байна.

Дархлаа гэдэг нь төрөл бүрийн бактери, нян, вирусын халдварыг эсэргүүцэх чадвар бөгөөд дархлааны систем нь бидний бие организмын хамгаалалт гэсэн үг. Хүйтний улиралд гаднаас хүйтэн температур биед ороод ирэхээр биеийн градус буурдаг байна. Тиймээс биеийн температурыг нэмэгдүүлэх зорилгоор илч энергитэй хоол идэх шаардлага гардаг. Илч энергитэй хоол дундаа удаан шингэдэг хоол идэх ёстой аж. Мөн хүйтний улиралд хүн аль болох халуун юм ууж байх хэрэгтэй бөгөөд жимс, ногоог хүнсэндээ тогтмол багтааж, сайн идэх нь зөв байна. Тухайлбал, аньс, нэрс , чацаргана, хад гэх мэт жимснүүдээ органикаар нь хэрэглэвэл дархлаа муудна гэж байдаггүй болохыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Учир нь тухайн бүтээгдэхүүнийг буцалгавал трансфер фактор төдийгүй бусад өвөрмөц уургууд задарч үүргээ гүйцэтгэж чадахаа больдог болохыг судалгаагаар тогтоожээ. Трансфер факторын үндсэн үүрэг нь бие махбодын дархлааны эсүүдэд нян вирус, хавдрын эс болон бусад гадны биетийн талаарх мэдээллийг дамжуулдаг. Энэхүү мэдээлэл хэдий чиний дархлааны эд эсүүдэд хурдан хүрнэ төдий чинээ хурдаар дархлаа систем өвчин эмгэгийн эсрэг тэмцдэг байна. Тиймээс та бүхэн хүүхдийнхээ болон өөрийн биеийн эсэргүүцлээ сайжруулахыг хүсвэл хоол хүнсэндээ анхаарч эхлэх нь чухал юм.

 

0 сэтгэгдэл байна.