Онцлох мэдээ / Улс төр
22
2020.10.9. 11:26 161 0

Б.Энхбаяр: Нэг сумын иргэдийн 60 хувь нь групп тогтоолгон тэтгэмж авч байна

 

УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ЭМД-ын сан үр ашиггүй зарцуулагдаж байгаа талаар дурдаад үүнд хяналт, шалгалт хийхийг ЭМ-ийн сайд Т.Мөнхсайханаас хүслээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Нэг сумын иргэдийн 60 хувь нь тахир дутуугийн групп тогтоолгон, тэтгэмж авч байгаа нь эмгэнэл.

Тэрбээр, хөнгөлөлттэй эмийг 10 гаруйн жилийн өмнө хоёрхон эмийн сангаар олгодог байсан. Шуудхан хэлэхэд энэ нь мөнгө угаадаг байсан гэсэн үг. Энэ чиглэлд хэрэгжүүлэх санал санаачлагыг би дэмжинэ. 

ЭМД-ын үндэсний зөвлөлийн дарга /Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан/ нь сангаас зарцуулах хөрөнгө мөнгө зөв зүйтэй зарцуулагдаж байна уу гэдгийг хянах ёстой. Нэг үгээр иргэдийн эрх ашгийн үүднээс үүнд маш нээлттэй, хяналттай болгох юм. Ялангуяа ЭМД-аас олгогдож байгаа групп, тэтгэмжийн асуудалд тусгайлан хөндлөнгийн шалгалт оруулаасай гэж хүсэж байна. Монгол улсад нийт хэдэн хүн группт байдаг, яг үнэн эсэхийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргах шаардлагатай байна.

Нэг аймгийн нэг сумын иргэдийн тал нь тахир дутуугийн групп, тэтгэмж авч байна. Бүхэл бүтэн нэг сумын тал нь тахир дутуу байх боломжгүй. Хэрэв тийм бол энэ нь үндэсний хэмжээнд эмгэнэлтэй зүйл. Үүний цаана үгсэн хуйвалдан худал дүгнэлт гаргаж, ЭМД-ын санг үр ашиггүй зарцуулж байна гэсэн үг. Тиймээс үүнийг бодитой эсэхийг та өөрөө шалгаж үзэх хэрэгтэй байна гэлээ.

 

 

0 сэтгэгдэл байна.