Онцлох мэдээ / Эдийн засаг
22
2020.10.9. 12:10 100 0

38 мянган иргэний ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байна

 

Монгол банк, Засгийн газраас цар тахлын үеэр өрхийн санхүүгийн хүндрэлийг нь хөнгөвчлөх, төлбөр тооцоог хялбарчлах зорилгоор хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах арга хэмжээг авсан билээ.

Үүний хүрээнд 728 тэрбум төгрөгийн 82868 зээлдэгчийн хэрэглээний зээл, 2.0 их наяд төгрөгийн 38270 зээлдэгчийн ипотекийн зээлд ангилал өөрчлөлгүйгээр бүтцийн өөрчлөлт хийгээд байна.

Монгол банкнаас ипотекийн зээлийн хөтөлбөрийг дахин санхүүжүүлснээс хойш 2020 оны наймдугаар сарын эцсийн байдлаар нийт 144.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2057 иргэнд олгоод байгаа аж. 

 

0 сэтгэгдэл байна.