Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.10.13. 16:12 173 0

Т.Баярхүү: Сонгуулийн машиныг хакердах боломжгүй

 
Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн санал хураалт нөгөөдөр /2020.10.15/ болно. Энэ сонгуультай холбоотойгоор санал тоолох хар машиныг хакердах захиалга өгсөн, хакердахаар төлөвлөсөн гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийж байна.
Тагнуулын ерөнхий газрын дарга Т.Баярхүү: "Өмнө нь залилангийн хэрэгт холбогдож байсан дөрвөн этгээд сонгуулийн санал тоолох хар машиныг хакердах боломжтой гэж итгүүлэн нэр дэвшигчдэд хамтарч ажиллах санал тавьсан нь тогтоогджээ. Тиймээс тухайн этгээдүүдийг ТЕГ шалгаад цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Гэхдээ тухайн этгээдүүдэд төлбөр төлж хамтран ажиллахаар тохиролцсон хохирогч байхгүй" гэлээ.
Харин хэсэг этгээд "Сонгуулийн санал тоолох төхөөрөмж буюу "хар машин”-ыг хакердаж, хүссэн нэр дэвшигчийг ИТХ-ын төлөөлөгчөөр сонгуулж чадна. 2020 оны УИХ-ын сонгуульд  зарим нэр дэвшигчийг ялуулж, чадсан” гэж улс төрийн намуудын удирдлага болон нэр дэвшигчдээс мөнгө залилан, авах гэж оролдсон хэрэг гарсныг Цадаагийн газар шалгаж байгаа гэж мэдэгдсэн юм. 
 

0 сэтгэгдэл байна.