Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.10.14. 08:21 331 0

ЕБС-ийн I улирлын амралт 12-р сарын 21-нд эхэлнэ

 

Боловсрол Шинжлэх Ухааны сайдын тушаалаар энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, гурван улирлаар хичээллүүлэх болсон билээ. ЕБС-ийн амралтын хуваарийг хүргэж байна. Амралтын хуваарь:
I УЛИРАЛ- 1-12 дугаар анги 16 долоо хоног хичээллэж, 2020.12.21- 2021.01.31-нийг хүртэл амарч, хоёрдугаар сарын 1-нд хичээл орно.
II УЛИРАЛ- 1-12 дугаар анги 2021.02.01-2021.03.26-ныг хүртэл найман долоо хоног хичээллэж, 2021.03.29-2021.04.02-ныг хүртэл 7 хоног амарна.  
III УЛИРАЛ- 1-5-р анги 8 долоо хоног, 6-12-р анги 9 долоо хоног хичээллэнэ.

  • 1-3 дугаар анги 2021.04.05- 2021.05.28-ныг хүртэл хичээллээд амарна. 
  • 4-5-р анги 2021.04.05- 2021.05.28-ныг хүртэл хичээллээд, долоо хоног шалгалтаа өгч, 6-р сарын 4-нөөс зуны амралт эхэлнэ. 
  • 6-12-дугаар анги 2021.04.05-2021.06.04-нийг хүртэл хичээллээд, шалгалтын долоо хоног эхэлнэ. 6-р сарын 11-нээс зуны амралт эхэлнэ.

0 сэтгэгдэл байна.