Онцлох мэдээ / Улс төр
22
2020.10.15. 12:14 171 0

СЕХ: Улсын хэмжээнд 12 цагийн байдлаар ирц 15.2 хувьтай байна

Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, сум нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 12 цагийн байдлаарх санал хураалтын явцын талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд 12 цагийн байдлаар 15,2 хувийн ирцтэй байна гэж мэдээллээ. 

Улс орон даяар 2148 хэсэг дээр сонгуулийн санал хураалт явагдаж байна. Өглөө 07:00 цагт эхэлсэн санал хураалтын үйл явц 20 цагт хаагдана. Ирцийн мэдээллийг 10:30-11:00 цаг орчимд хэсгийн хороодоос илгээсэн ирцийн мэдээг СЕХ дамжууллаа. 

2016 оны сонгуулийн 12 цагийн ирцийн мэдээлэл аймгийн дүнгээрээ 19,9 хувь, нийслэлийн дүнгээр 12,9 хувь, улсын дүнгээр 16,8 хувийн ирцтэй байсан гэлээ.

 

 

0 сэтгэгдэл байна.