Онцлох мэдээ
22
2016.01.15. 10:44 1 095 0

Улаанбаатар, Дели хотын хооронд шууд нислэгтэй болно

Монголын Үндэсний агаарын тээврийн МИАТ компани шууд нислэг үйлдэх хүрээнд Ерөнхий Худалдааны агентлагийн Делид төвтэй тээврийн Zeal Global Services  фирмийг худалдаа, маркетинг, Энэтхэгийн агаарын тээвэрт МИАТ компанийн нислэгийн үйлчилгээг нэмэх зэрэг ажлыг гүйцэтгүүлэхээр болсон гэсэн мэдээллийг Энэтхэгийн талаас өгч байна. Ерөнхий Худалдааны Агентлагийн  худалдааны төлөөлөгч нь тухайн улс эсвэл бүс нутгийн бараа бүтээгдэхүүн тэр дундаа тийз, ачаа тээврийн үйлчилгээний худалдааны ажлыг зохион  байгуулан, хариуцан ажилладаг юм байна. "Ерөнхий Худалдааны Агентлаг, Монгол улсын МИАТ компанитай өнгөрсөн жилийн 6-р сард гэрээ байгуулсан боловч  хил гаалийн бүртгэл саяхан хийгдэж дууслаа. Ингэснээр Монголын нислэгийн компани Ерөнхий Худалдааны Агентлагт албан ёсоор онлайн болж байгаа юм. Дели, Улаанбаатар хотын хоорондын нислэгийн үйлчилгээ энэ жилийн 3-р сараас эхэлнэ гэж эх сурвалж мэдээллээ.  2 хотын хооронд шууд нислэгтэй болох тухай гэрээг өнгөрсөн жил Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моодигийн Монгол улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан юм.

0 сэтгэгдэл байна.