Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.10.19. 11:30 108 0

“Ebarimt” аппликейшнаар импортын машины гаалийн түүхийг харах боломжтой боллоо

"Ebarimt” аппликейшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болжээ. Энэ талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ-аас мэдээлэл хийж байна.

Ebarimt системд төрийн есөн байгууллагын 146 үйлчилгээ хүрч байна. Уг системийг Монголын 1.7 сая хүн хэрэглэж байна.

Иргэд худалдан авах гэж буй машинаа аль улсаас орж ирсэн, осолд орж байсан эсэх түүхийг тухайн машины арлын дугаарыг Ebarimt-д оруулснаар мэдээллийг харах боломжтой боллоо.

2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш манай улсад орж ирсэн машины мэдээллийг системд оруулсан аж.

 

0 сэтгэгдэл байна.