Онцлох мэдээ / Эдийн засаг
22
2020.10.19. 14:18 196 0

Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгох журам

 

Ипотекийн зээлийг зургаан хувиар олгох болсонтой холбоотойгоор Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулжээ. Энэхүү журмыг аравдугаар сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм.

Энэхүү шинэ журам шинээр зээлдэгчдэд үйлчлэх бөгөөд энэ сарын 01-нээс өмнө найман хувийн зээлээр орон сууц худалдан авсан хүмүүст хамаарахгүй. Харин найман хувийн зээлээ төлж дууссаны дараа зургаан хувийн хүүтэй зээл авах боломжтой. 

Журамд оруулсан өөрчлөлтийг танилцуулъя. 

  • Үндсэн зээлдэгч нь хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх.
  • Амины орон сууцын ангилалд нийслэлд байрших амины орон сууцыг нэмж журамд өөрчлөлт оруулсан.
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох.
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 15 хувиас доошгүй хувийг төрийн албан хаагчид олгох.
  • Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх гэсэн заалтуудыг тусгаж өгсөн байна.

0 сэтгэгдэл байна.