Онцлох мэдээ / Сонин хачин
22
2020.10.21. 09:09 344 0

Монголын рок попын урлагт “R&N” хамтлаг мэндэллээ

 
Монголын рок попын урлагт "The Raisins&Nuts” буюу "R&N” шинэ Boy band мэндэллээ. "Voice of Mongolia” шоуны шилдэг таван оролцогч нэгдэн "R&N” хамтлагийг байгуулсан бөгөөд тус хамтлагийн продюсерээр Б.Наранзун ажиллаж байгаа аж. Продюсер Б.Наранзун хоёр жилийн өмнө хөгжмийн залуу уран бүтээлчдийг дэлхийн урлагийн салбарт бэлдэн гаргах зорилготойгоор Leto Music Label  компанийг мэргэжлийн хөрөнгө оруулагч нартай хамтран байгуулжээ.
Продюсер Б.Наранзун "Бидний зорилго бол залуу үеэ дэлхийн урлагийн салбарт гарах боловсон хүчний суурийг тавих, үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу зөв явуулах, татвараа төлдөг, оюуны өмчөө дээдэлдэг байх зэргээр олон зүйлийг зөв хийхийн төлөө явж байгаа. Бид өнөөдөр эхэлж байгаа ч гэсэн  ирээдүйд монгол залуусаа Монголын соёл урлагийг дэлхийд гаргах түүчээ болох мөрөөдөлтэй. Үүний төлөө бид олуулаа зүтгэх хэрэгтэй. Үүнд зөвхөн дуу хөгжим зохиодог хүмүүс биш нийгмийн олон салбар хамтран магадгүй төрийн дэмжлэг туслалцаатайгаар хамгийн гол нь шинэ үеийн залуусын оролцоотойгоор өөрсдийн онцлогийг дэлхийд таниулах боломж бүрдэнэ гэж би боддог. "Leto Music” өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зүгээр суусангүй, багагүй ажлыг нугаллаа. Үүнд дуучин Наагийгийн продюсераар миний бие ажилласан. Хоёр жил гаруйн хугацаанд шаргуу ажилласан "Итгэл” цомог бэлэн болж та бүхэнд хүрч байна." гэлээ.
Тус хамтлагийн ахлагч Б.Өсөхбаяр  "Манай хамтлаг 2020 оны дөрөвдүгээр сарын 4-нд "Сity” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Хоёр хоногийн өмнө цоо шинэ "So Long” дууны клипээ цацаж эхэлсэн. Бидний хувьд маш их хүлээлттэй байлаа. Тун удахгүй шинэ дуугаараа эргэн уулзах болно” гэсэн юм.
[media=http:// ]
 

0 сэтгэгдэл байна.