Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.10.21. 10:05 173 0

Өвөрхангай-УБ чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан байна

 

Өвөрхангай аймгийн нутагт цас их хэмжээгээр орж, цаг агаар хүндэрснээс Бумбатын даваа хаагдсаны улмаас Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслийг тодорхойгүй хугацаагаар тээвэрлэлтэд гаргахгүй болсныг Өвөрхангай авто тээврийн төвөөс мэдээллээ.
2020 оны аравдугаар сарын 20-ны 10.00 цагийн байдлаар Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Хулд, Өлзийт, Гурвансайхан сумдаар салхи 16-18 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч, Эрдэнэдалай, Сайхан-Овоо сумдаар цас орж, цасан шуурга, Хулд, Өлзийт, Гурвансайхан сумдаар шороон шуурга шуурч байна.
Салхи шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж зам даваа халтиргаа гулгаа үүсэж байгаа тул Ард иргэд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж хамтран ажиллах
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих
  • Иргэд, малчид, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах
  • Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Дундговь аймгийн УЦУОШГ-аас анхааруулж байна.

0 сэтгэгдэл байна.